Posts

2011 оны 3, 4-р сар сонирхолтой, идэвхитэй сар

Заа, энэ бүхэн Үтрээний хүүрнэл гэдэг жүжгээр эхэлсэн юмдаг. Жүжиг үнэхээр сонирхолтой. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хүмүүс ер нь үзэж, бусдын түүхийг сонсох хэрэгтэй л дээ. Эмэгтэй хүнийхээ хувьд өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг, үтрээ гэдэг эрхтэн намайг хэн гэдгийг тодорхойлж, мэдрэмж, таашаал, амь амьралын эх үүсвэр болж байдгийг ойлгуулав. Дараа нь Нойрсож Буй Гүнж балет. Гайхалтай сайхан тоглолт болсон. Гүнжид тоглосон балетчин Батчимэг маш уян, гайхалтай сайн тоглосон. Урьд нь үзэж байгаагүй л дээ. Гэхдээ бид нар Уолт Диснейн хүүхэлтэй киноны зохиолд нь илүү автчихаад, багадаа уншиж байсан үлгэрээ мартчихсан байж гэж бодогдсон. Чайковскийн хөгжим угаасаа агуу. Чайковскийн 3 балетын аудио CD байдаг болохоор хөгжим нь танил байсан. Аан тийм, Дуурийн театрын нэг монгол царайтай залуу байнаа. Мөнгөнхөлөг гэдэг. Энэ удаад Хорон санаат шулмын дүрд тоглосон. Балетчингаасаа илүү, Сайн жүжигчин санагдсан. Дараа нь Бахчисарайн оргилолт булаг балет. Хөгжим нь нэг л өөр, оргилуун, сонирхолтой ...

Хугасхан жаргал...

Аз жаргал гэж юу вэ? Утга учиргүй амьдралаас утга учир хайсан үзүүр, төгсгөлгүй эрэл юмуу? Энгүүн тааваараа байж, үнэн өөрөө над дээр ирэхийг хүлээх эцэс үгүй хүлээлт юмуу? Хумсхан жаргал эдлэхийн төлөө эцэж цуцахгүй хөдөлмөрлөх юмуу? ядарч унатлаа ажиллачихаад, залхуу нэгнээ муучлан гадуурхах юмуу? Зүгээр л өдөр болгон өөрт ирсэн аливаа үйл явдалд хариу үйлдэл үзүүлээд суух юмуу? өөрөө ямар нэг зүйлийг эрж хайж, адал явдыг бий болгох юмуу? Эцсийн дүнд хүний хэрхэн амьдарч, хэнд ямар үйл хийснийг хэн шүүх юм бэ? Карма? үйлийн үр шийднэ гээд л амьдраад байх уу? Зүгээр л амьдармаар, жаргамаар байна. Болзоонд гоёж очиж, бороонд норж, шөнөжин гудамжаар алхаж, зөөлөн салхи, сар хоёр юу гэж шивнэхийг сонсож, модод салхинд найгахдаа биесээ хэрхэн тэврэхийж ажиж, бүх л хорвоо тэр чигээрээ анир чимээгүй болохыг мэдэрч, цаг хугацаа, орон зайг умартан, бүх л бие сэтгэлээрээ аз жаргалыг амтлахыг хүснэ. Дэндүү адгуу ч гэмээр хүслийг аз жаргалын эрэл гэж ойлгож болох уу? Аз жаргалыг сэтгэл, хүслээрэ...

Амьдралаа гэж...

Дэндүү олон үйл явдал, адармаа ихтэй энэ амьдрал гэдэг нээрээ л утга учир нь олдохгүй юмаа. Саяхан ингэж бодлоо. Хүн үнэхээр амьдралд сонголт хийдэг үү, эсвэл хэдийгээр хүн сонгосон гэж боддог боловч тухайн үйлдлийг хийх гарцаагүй байдаг уу? Хэдэн жилийн өмнө найзтайгаа энэ тухай ярилцаж байсан санагдана. Амьдрал, аливаа зүйлс бүгд хоорондоо харилцан хамааралтай, бүр дэндүү их хамааралтай учир бүх нөхцлийг тооцоолсон бол тухайн зүйл яг тийм байх нь гарцаагүй гэсэн утгатай. Навчаар жишээ авсан санагдаж байна. Тухайн үед би өөрөө мань хүнтэй эсрэг байр суурьтайгаар, өөрөөр хэлбэл, хүн ухамсартайгаар сонголт хийдэг, тиймээс ухамсаргүй навчтай зүйрлэх боломжгүй гэж хэлж байсан юм. Гэтэл саяхан өөрөө яг найзынхаа хэлсэн зүйлийг бодоод сууж байлаа. Хүн нээрээ сонин амьтан юмаа. Гэснээс сүүлийн үед уран зохиолын ном их уншиж байгаа юм байна. Гёте их сонин нөхөр байнаа. Заавал тухтайхан сууж байгаад ойлгож уншихгүй бол, тэр нөхөр ямар их юм боддог байсийм дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, амь...

Goodreads

Image
quality="high" wmode="transparent" FlashVars="id=2555149&shelf=read&title=Tumeeb13's bookshelf: read&host=www.goodreads.com&sort=date_added&order=d&params=amazon,,dest_site,"> Tumeeb13's bookshelf: read More of Tumeeb13's books »

Зүүд...

Аюурзана, Өлзийтөгс хоёрын номнуудыг дарааллуулаад уншсан биш зүүдчин болох нээ. Гэхдээ зүүдээ манах сайхан л даа. Хэд хоногийн өмнө их сонин зүүд зүүдэллээ. Би хүүхэд төрүүлээд. Тэр нь хүү л бололтой юм. Хүнд мэдэгдэхээргүй жижиг гэдэстэй байхад минь төрсөн хүүг маань аав огт мэдээгүй болохоор ээж бид хоёр хүүгээ хөхүүлэх гэж бөөн сандралдаан болох юм. Ааваас нуугаад байгаа болтоймаа. Ааваас миний хүүхдийг нуугаад, хувцасны шүүгээнд хийсэн байвал яахуу? Жижигхээн амьтан шүүгээнээс гаргаж ирээд хүүгээ хөхүүл гэхээр нь би бүр сандраад, юу яриад байгаан бээ, юун хүүхэд гэж асуух юм. Ой санамжаа хэсэг хугацаанд алдсан болтой. Ээж яаж төрснийг минь ярьж өгөхөөр нь гэнэт санаад, хүүхдээ тэвэрч аваад л. Тэгснээ сэрээд, миний хүү гэж хашгирахаа шахсан. Зүүд байсан гэдэгт итгэж чадахгүй хэсэг алмайрсан. Сонин сонин юм их зүүдэлдэг хүн шүү. Нээрээ мөнгөн зүүлтээр хэдэн хүүхэдтэй болохыг нь мэргэлдэг юм байна. Намайг тэгтэл 2 охин 1 хүүтэй болно гэсэн. Харж л байя.

Тоосонд дарагдсан хөөрхий блог мину

Хэдэн сар ч юм бичээгүй юм бээ? Нээрээ саяхан Хөвсгөл аймгийн Галт сум орж үзлээ. Ямар ч сайхан цэвэрхэн, цэмцгэр, цомхон газар юм. Яг л дээр үед, коммунизмын үед ийм л байсан байх гэмээр. Бас дэндүү гоё байгалтай газар. Нүүдэлчин зон хэдэн зуунаар, олон үе удмаараа энд нутаглаж байсан ул мөр, буган чулуу, хиргэсүүртэй, Хангайн нурууны сүрлэг уулс, түүнээс эх авсан ариун уст тунгалаг гол мөрнүүд, зочломтгой, уриалгахан, цайлган бас нэрэлхүү цэвэр монгол занг, заншлыг хадгалсан сайхан газар байна билээ. Бүх юм нь дэндүү сайхан. Дараа арай хурдан интернэттэй газар зургийг нь оруулнаа. Хятад хэл сурах санаатай. Удахгүй сайжрана гэж найдаж байна. Одоогоор дэвшилттэй зүйл гэвэл Хятад хэл муухай сонсогдохоо больчоод байгаа. Урьд нь хүн загнаад байгаа ч юм шиг санагддаг байснаа одоо арай л сонсголонтой болоод байгаа. Чих дасч эхэлж байгаан байлгүй. Нэг иймэрхүү.

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Занабазар гэдэг энэ гайхалтай түүхэн эрхмийг хэн байсан, юу бодож сэтгэж, туурвиж байсан талаар сонирхож судлахыг хүсдэг байсан болохоор энэ зохиол нүдэнд их тусаад уншлаа. Уянгын зохиолын агуу мастер гэгддэг С.Эрдэнэ болсон хойно Өндөр Гэгээнийг зүгээр л нэг шүүрч аваад биччихээгүйг номын үг өгүүлбэр, хуудас бүрээс мэдэрч байлаа. Уянгалаад л, дүрслээд л, хүний дотоод сэтгэлийг хачин сайхан мэдэрч чадсан болохоор цаанаа л нэг хүнийг татах увидастай мэт. Занабазарыг Дарнатын хувилгаан, улсаа энэрэн тэтгэгч шашны тэргүүн, эрдэм төгс багш хүн гэдгээс илүүтэй цэвүүн цагийн Богд, цаг төрийн ороо бусгаад зөв шийдлийг олж, ард түмнээ амар тайван байлгахыг эрмэлзэж буй хувь хүн талаас нь, хүвь хүнийх нь бодол эргэцүүлэл талаас харуулсан нь их таалагдсан. Зохиолоос түүхэн гэхээсээ илүү хүний амьдралын утга учрын талаар эргэцүүлэл, хорвоогийн хатуу хөтүү, хүний сайн муугийн талаар илүү олж уншлаа. Түүхэн үнэн эсэхийг мэдэхгүй ч монголын түүхэнд Төвд, Далай багшийн оруулсан хувь нэмэр их гэдгийг ...