Амьдралаа гэж...

Дэндүү олон үйл явдал, адармаа ихтэй энэ амьдрал гэдэг нээрээ л утга учир нь олдохгүй юмаа.
Саяхан ингэж бодлоо. Хүн үнэхээр амьдралд сонголт хийдэг үү, эсвэл хэдийгээр хүн сонгосон гэж боддог боловч тухайн үйлдлийг хийх гарцаагүй байдаг уу?
Хэдэн жилийн өмнө найзтайгаа энэ тухай ярилцаж байсан санагдана. Амьдрал, аливаа зүйлс бүгд хоорондоо харилцан хамааралтай, бүр дэндүү их хамааралтай учир бүх нөхцлийг тооцоолсон бол тухайн зүйл яг тийм байх нь гарцаагүй гэсэн утгатай. Навчаар жишээ авсан санагдаж байна. Тухайн үед би өөрөө мань хүнтэй эсрэг байр суурьтайгаар, өөрөөр хэлбэл, хүн ухамсартайгаар сонголт хийдэг, тиймээс ухамсаргүй навчтай зүйрлэх боломжгүй гэж хэлж байсан юм. Гэтэл саяхан өөрөө яг найзынхаа хэлсэн зүйлийг бодоод сууж байлаа. Хүн нээрээ сонин амьтан юмаа.
Гэснээс сүүлийн үед уран зохиолын ном их уншиж байгаа юм байна. Гёте их сонин нөхөр байнаа. Заавал тухтайхан сууж байгаад ойлгож уншихгүй бол, тэр нөхөр ямар их юм боддог байсийм дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, амьдрал, хайр сэтгэл, нийгмийн ялгаа, тэр их юмыг дандаа бодсоор байгаад тархи нь задарчихаагүй нь аз. Би зүгээр л номыг нь унших гээд бодлыг нь гүйцэхгүй юм. ...

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?