Хугасхан жаргал...

Аз жаргал гэж юу вэ? Утга учиргүй амьдралаас утга учир хайсан үзүүр, төгсгөлгүй эрэл юмуу? Энгүүн тааваараа байж, үнэн өөрөө над дээр ирэхийг хүлээх эцэс үгүй хүлээлт юмуу? Хумсхан жаргал эдлэхийн төлөө эцэж цуцахгүй хөдөлмөрлөх юмуу? ядарч унатлаа ажиллачихаад, залхуу нэгнээ муучлан гадуурхах юмуу? Зүгээр л өдөр болгон өөрт ирсэн аливаа үйл явдалд хариу үйлдэл үзүүлээд суух юмуу? өөрөө ямар нэг зүйлийг эрж хайж, адал явдыг бий болгох юмуу?
Эцсийн дүнд хүний хэрхэн амьдарч, хэнд ямар үйл хийснийг хэн шүүх юм бэ? Карма? үйлийн үр шийднэ гээд л амьдраад байх уу?
Зүгээр л амьдармаар, жаргамаар байна. Болзоонд гоёж очиж, бороонд норж, шөнөжин гудамжаар алхаж, зөөлөн салхи, сар хоёр юу гэж шивнэхийг сонсож, модод салхинд найгахдаа биесээ хэрхэн тэврэхийж ажиж, бүх л хорвоо тэр чигээрээ анир чимээгүй болохыг мэдэрч, цаг хугацаа, орон зайг умартан, бүх л бие сэтгэлээрээ аз жаргалыг амтлахыг хүснэ.
Дэндүү адгуу ч гэмээр хүслийг аз жаргалын эрэл гэж ойлгож болох уу? Аз жаргалыг сэтгэл, хүслээрээ мэдэрдэг үү? оюун ухаан, ухамсраараа мэдэрдэг үү?
Жижигхэн биенд маань хэт ихэдсэн олон асуултаас өөрийгөө чөлөөлж, зүгээр л цаг хугацаа, хором бүрийг аз жаргалтай өнгөрөөхийг хүснэ. Гэхдээ ...

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?