Goodreads Get link Facebook X Pinterest Email Other Apps - February 17, 2010 quality="high" wmode="transparent" FlashVars="id=2555149&shelf=read&title=Tumeeb13's bookshelf: read&host=www.goodreads.com&sort=date_added&order=d¶ms=amazon,,dest_site,"> Tumeeb13's bookshelf: read More of Tumeeb13's books » Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
С.Эрдэнэ "Занабазар" зохиол - July 18, 2009 Занабазар гэдэг энэ гайхалтай түүхэн эрхмийг хэн байсан, юу бодож сэтгэж, туурвиж байсан талаар сонирхож судлахыг хүсдэг байсан болохоор энэ зохиол нүдэнд их тусаад уншлаа. Уянгын зохиолын агуу мастер гэгддэг С.Эрдэнэ болсон хойно Өндөр Гэгээнийг зүгээр л нэг шүүрч аваад биччихээгүйг номын үг өгүүлбэр, хуудас бүрээс мэдэрч байлаа. Уянгалаад л, дүрслээд л, хүний дотоод сэтгэлийг хачин сайхан мэдэрч чадсан болохоор цаанаа л нэг хүнийг татах увидастай мэт. Занабазарыг Дарнатын хувилгаан, улсаа энэрэн тэтгэгч шашны тэргүүн, эрдэм төгс багш хүн гэдгээс илүүтэй цэвүүн цагийн Богд, цаг төрийн ороо бусгаад зөв шийдлийг олж, ард түмнээ амар тайван байлгахыг эрмэлзэж буй хувь хүн талаас нь, хүвь хүнийх нь бодол эргэцүүлэл талаас харуулсан нь их таалагдсан. Зохиолоос түүхэн гэхээсээ илүү хүний амьдралын утга учрын талаар эргэцүүлэл, хорвоогийн хатуу хөтүү, хүний сайн муугийн талаар илүү олж уншлаа. Түүхэн үнэн эсэхийг мэдэхгүй ч монголын түүхэнд Төвд, Далай багшийн оруулсан хувь нэмэр их гэдгийг ... Read more
Хөдөөгийн баясгалан - January 10, 2009 Хөдөө аялах, монгол орноор зорчихын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Мэдээж манай гайхамшигтай байгал, эрх чөлөө үнэртэх нам гүмхэн, цэлийх тал, сүр хүчи н д нь сөхөрч унамаар уул ус, онгод сахиусууд, сэтгэл хөдлөж, ярихдаа хүртэл амьсгал давч даж байдаг бахдам түүх. Энэ улсын иргэн болон төрсөндөө үнэхээр баярлаж, бахархаж явдаг. Би монгол хүн шүү гэж бодож, хэлэхэд самсаа шархирахгүй байхын аргагүй. Ямар их хувь заяагаар энэ орны эд эс нь болж төрөвөө? Харамсалтай нь энэ мэ д рэмжийг зөвхөн хөдөө орон нутагт л мэдрэх юм даа. Эх оронч гэдэг зүрх мэдээж дотор минь цохилж байдаг боловч монгол хүн, монголын эд эс гэдгээ морин дэл дээр хийсч явахдаа, монгол гэрт айраг шимэн уртын дуунд уярахдаа, өвгөн буурлын сургаал, түүх шаштирыг сонсохдоо мэдэж, ойлгож омогших юмдаа. Хэдийгээр аялаад, дайраад өнгөрнө гэдэг бага хугацаа боловч үнэхээр л хөдөөгийн баясгаланг, монгол ахуйг монгол хүн бүр ойлгож, хайрлаж, хамгаалж байгаасай гэж хүсч байна . (Зураг 1- Дархадын хотгор... Read more
Нөхөрлөлийн тухай - Хүүхнүүд нөхөрлөж чаддаг уу? - March 16, 2008 Нөхөрлөл гэдэг үнэхээр юу вэ гэдгийг сүүлийн үед бодож үзлээ. Найз нөхдүүд маань хаахна явна, юу хүсч, мөрөөдөж явна, надтай тэднийг юу холбож байна гэж их бодлоо. Тэгээд гэнэт хэдэн жилийн өмнө нэг найзынхаа зөвлөснөөр уншиж байсан Монтэнь-ийн эсээнд Нөхөрлөлийн тухай гэж байдгийг санаад дахин уншиж үзлээ. Эхнээс нь уншиж байгаад нэгэн сонин дүгнэлт олж харав. “Гэхдээ л эмэгтэйчүүдийн хоорондох үнэн бат нөхөрлөлийн жишээ өнөө хэр нэг ч олдоогүй ...... хүүхнүүдийг энэ ярианаас хасах нь зүйтэй юм” гэжээ. Анх унших үедээ үүнд их л эгдүүцэж байсан санагдах юм. Гэтэл одоо уншаад үзэхнээ үнэн ч юм шиг. Яагаад эмэгтэйчүүд сайн анд нөхдүүд байж чаддаггүй юм бол? Надад оюутан цагаасаа үерхсэн хэдэн сайхан найз бүсгүйчүүд байх. Мэдээж хүний амьдрал л юм хойно зарим нь гэр бүл зохиогоод, сайхан л амьдарцгааж байна. Гэхдээ л тэднийгээ их л үгүйлж, санах би. Найз нөхдийг, тэдний үзэл бодлыг, тэднийхээ үнэт зүйлсийг хүндэлж, өндөрт тавьж, Шадар гурван Цэрэг зохиолоор найз нөхдийг төсөөлөн үзэж ба... Read more
Comments