2011 оны 3, 4-р сар сонирхолтой, идэвхитэй сар

Заа, энэ бүхэн Үтрээний хүүрнэл гэдэг жүжгээр эхэлсэн юмдаг. Жүжиг үнэхээр сонирхолтой. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хүмүүс ер нь үзэж, бусдын түүхийг сонсох хэрэгтэй л дээ. Эмэгтэй хүнийхээ хувьд өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг, үтрээ гэдэг эрхтэн намайг хэн гэдгийг тодорхойлж, мэдрэмж, таашаал, амь амьралын эх үүсвэр болж байдгийг ойлгуулав.
Дараа нь Нойрсож Буй Гүнж балет. Гайхалтай сайхан тоглолт болсон. Гүнжид тоглосон балетчин Батчимэг маш уян, гайхалтай сайн тоглосон. Урьд нь үзэж байгаагүй л дээ. Гэхдээ бид нар Уолт Диснейн хүүхэлтэй киноны зохиолд нь илүү автчихаад, багадаа уншиж байсан үлгэрээ мартчихсан байж гэж бодогдсон. Чайковскийн хөгжим угаасаа агуу. Чайковскийн 3 балетын аудио CD байдаг болохоор хөгжим нь танил байсан. Аан тийм, Дуурийн театрын нэг монгол царайтай залуу байнаа. Мөнгөнхөлөг гэдэг. Энэ удаад Хорон санаат шулмын дүрд тоглосон. Балетчингаасаа илүү, Сайн жүжигчин санагдсан.
Дараа нь Бахчисарайн оргилолт булаг балет. Хөгжим нь нэг л өөр, оргилуун, сонирхолтой санагдсан.. Батчимэг бас л үнэхээр гайхалтай тоглосон.
Тунгалаг Тамир мюзикл - Уаааа, дамшиг гээд л явж өгсөн дөө. Хөгжим нь үнэнийг хэлэхэд нэг их таалагдаагүй. Мундаг хөгжмийн зохиолчийг шүүмжлэх нь ч хаашаа юм. Угаасаа зохиол нь ч, кино нь ч сэтгэл хоногшсон агуу бүтээлүүд болохоор хөгжмийн хэлээр хүнд аль хэдийн бий болчихсон сэтгэгдлийг хөндөнө гэдэг хэцүү байсан биз.
Бичээд байсан чинь барагддаггүй э. Дундуур нь Морин хуурын чуулгы Кармен Сүит, Баянмонгол чуулгын Соло Найт тоглолтуудыг үзсэн. Хамгийн сүүлд Хунт Нуур үзлээ. Урьд нь хунт нуурыг 2 удаа л үзсэн санагдаж байна. Тэгэхэд дандаа Цагаан Хун, Хар Хунд 2 өөр балетчин тоглодог байсан бол энэ удаад балетчин Саруул хоёуланд нь гайхалтай сайхан тоглосон. Хар хунгийн бүжиглэдэг хэсгийг үнэхээр гайхалтай амилуулж, сэтгэл хөвөлзтөл бүжлээ дээ. 4 сар дуусахаас өмнө амжвал Аида дуурийн нээлтийг үзэх санаа байна. Нэг мэдсэн чинь гэрээс гарахгүй байж байж ямар их юм бөөндөөж үзчихсэн хүн бэээ???? ккк. Гэхдээ завгүй амьдралын хэмнэл маш их таалагдаж байгаа. :)

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?