Тоосонд дарагдсан хөөрхий блог мину

Хэдэн сар ч юм бичээгүй юм бээ?

Нээрээ саяхан Хөвсгөл аймгийн Галт сум орж үзлээ. Ямар ч сайхан цэвэрхэн, цэмцгэр, цомхон газар юм. Яг л дээр үед, коммунизмын үед ийм л байсан байх гэмээр. Бас дэндүү гоё байгалтай газар. Нүүдэлчин зон хэдэн зуунаар, олон үе удмаараа энд нутаглаж байсан ул мөр, буган чулуу, хиргэсүүртэй, Хангайн нурууны сүрлэг уулс, түүнээс эх авсан ариун уст тунгалаг гол мөрнүүд, зочломтгой, уриалгахан, цайлган бас нэрэлхүү цэвэр монгол занг, заншлыг хадгалсан сайхан газар байна билээ. Бүх юм нь дэндүү сайхан. Дараа арай хурдан интернэттэй газар зургийг нь оруулнаа.

Хятад хэл сурах санаатай. Удахгүй сайжрана гэж найдаж байна. Одоогоор дэвшилттэй зүйл гэвэл Хятад хэл муухай сонсогдохоо больчоод байгаа. Урьд нь хүн загнаад байгаа ч юм шиг санагддаг байснаа одоо арай л сонсголонтой болоод байгаа. Чих дасч эхэлж байгаан байлгүй.

Нэг иймэрхүү.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?