Нөхөрлөлийн тухай - Хүүхнүүд нөхөрлөж чаддаг уу?

Нөхөрлөл гэдэг үнэхээр юу вэ гэдгийг сүүлийн үед бодож үзлээ. Найз нөхдүүд маань хаахна явна, юу хүсч, мөрөөдөж явна, надтай тэднийг юу холбож байна гэж их бодлоо. Тэгээд гэнэт хэдэн жилийн өмнө нэг найзынхаа зөвлөснөөр уншиж байсан Монтэнь-ийн эсээнд Нөхөрлөлийн тухай гэж байдгийг санаад дахин уншиж үзлээ. Эхнээс нь уншиж байгаад нэгэн сонин дүгнэлт олж харав. “Гэхдээ л эмэгтэйчүүдийн хоорондох үнэн бат нөхөрлөлийн жишээ өнөө хэр нэг ч олдоогүй ...... хүүхнүүдийг энэ ярианаас хасах нь зүйтэй юм” гэжээ. Анх унших үедээ үүнд их л эгдүүцэж байсан санагдах юм. Гэтэл одоо уншаад үзэхнээ үнэн ч юм шиг. Яагаад эмэгтэйчүүд сайн анд нөхдүүд байж чаддаггүй юм бол?

Надад оюутан цагаасаа үерхсэн хэдэн сайхан найз бүсгүйчүүд байх. Мэдээж хүний амьдрал л юм хойно зарим нь гэр бүл зохиогоод, сайхан л амьдарцгааж байна. Гэхдээ л тэднийгээ их л үгүйлж, санах би. Найз нөхдийг, тэдний үзэл бодлыг, тэднийхээ үнэт зүйлсийг хүндэлж, өндөрт тавьж, Шадар гурван Цэрэг зохиолоор найз нөхдийг төсөөлөн үзэж байсан хүн гэнэтхэн тэдний маань хувьд би нөхөр гэдэг хүнээр солигдсоныг мэдрэх нэг л бишээ. За сайндаа л нөхөр нь байхгүй, эзгүй, ажилтай үед гэнэт санасан уу, уйдсан уу гэлтэй над руу ярина, уулзана. Баярласан би нөхөөсөнд явж байнуу гэлтэй харайгаал очно. Яахав тэднийгээ буруутгаж, эсвэл гомдоод байгаа юм алга л даа. Гэхдээ л үүнийг ухаарч мэдэхэд яагаад ч юм хана руу толгойгоороо мөргөмөөр болчих юм. Яагаад эмэгтэйчүүд нөхөрлөл гэдэг зүйлийг нөхөрөөр сольчихдог юм болоо? Бодоод байхад үг нь ч нэг язгууртай, монгол эмэгтэйчүүдийн хувьд нөхөр нь нөхөрлөлийг орлоно гэсэн утгатай юм болов уу? Үнэндээ миний хувьд олон найз нөхөдтэй байж, тэднийгээ ойлгож, туслаж, тусламжийг нь авч байж амьдрах эрч хүч, урам зоригтой алхдаг байж л дээ. Гэтэл гэнэт л дээр хэлсэн шиг Монтэнийн эсээндээ хэдэн зуун жилийн өмнө дүгнэсэн дүгнэлтийг уншаад өөрийн эрхгүй хэдэн жилийн өмнө бодож байснаасаа ухрахад хүрч байх. Би хувьдаа өөрийгөө анх Шадар Гурван Цэрэг 20 жилийн хойныг уншихдаа Бражелон бэйлтэй, 10-р ангид орсныхоо дараа Д Артанъяантай, харин оюутны сүүлийн жилүүддээ Атостой адилтган төсөөлж байсан юм даг. Магадгүй хэзээ ч өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг санаж, найзууд маань ч нөхөрлөлөө нөхөрөөр сольчих юм чинээ төсөөлж байгаагүй болохоор одоо ингээд хана мөргөмөөр санагдаад байж байгаа байх л даа.

Тэгвэл эмэгтэйчүүд хоорондоо нөхөрлөж чаддаггүй юм бол эрчүүдтэй нөхөрлөвөл яах бол?

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд 100%-ийн цэвэр нөхөрлөл гэж байдаггүй гэж хэн нэг нь дүгнэсэн байсныг санаж байна. Нэг сайн эрэгтэй найзтай байж үзсэн, сайхан ч залуу, сайн ч залуу, яагаад ч юм бие биедээ татагдаад дотно харьцаанд орчихсон. Гэтэл найз нөхдийн сайхан харьцаа алга болж, бие биенээсээ шал өөр зүйл хүсч, хүлээж эхэлсэн, тэгээд л бүх зүйл утгагүй санагдаад бүр уулзахаа ч больж холбоо тасарсан. Үнэхээр дотно харьцаа тогтоосондоо харамсаж байсан. Эрэгтэй нь гэй л биш бол эсрэг хүйсний 2 найзын харьцаа хэзээ нэгэн цагт хайр дурлалын харьцаа болж хувирдаг гэдгийг баталсан мэт. Тэгээд л нэг сайхан найзаа алдчихсан би найз бүсгүйчүүд ч үгүй, эрэгтэй найз ч үгүй болж хоцордог юм байна. Яахав ганц бие найз бүсгүйчүүд байгаа боловч тэд маань ч гэсэн хэзээ нэгэн цагт нөхөр дагаад талийчихна даа гэж бодохоор ганцаардаад байх юмаа. Хн. Одоо тэгээд эцсийн шийдэл нөхөртэй л болохоос....

Comments

Bayasum said…
ммм... зиаа.. ганц бодож явдаг сэдэв байна даа.. мм...
эр эм хүмүүсийн нөхөрлөл шөнө ойртохын хэрээр хэврэгшдэг. гэсэн афоризм байдаг. үнэн гэж боддийн.
Монтений тэр эсээ миний уншсан бүгдээс хамгийн агуу нь..

ингэхэд таньдаг хүн шиг санагдхийн?
Bayasum said…
аан.. тийм байлгүй дэ.. танилаа. гсн.. кк
Bayasum said…
сайхан эхлэл байлаа.. амжилт!
Bilguun Turboli said…
Эрчүүдийн зарим нэг нь авгай хүүхэдтэй болоод алга болчдий шт гэж авахгүй юу хэхэ, Монтений тэр эссээ ч гоё шүү
T13 said…
Hehe, ali deer ued neg iimerhuu yum bichcheel orhichihson baisan chin hunuus bas unshsan bainaa, uram ch oroh shig! bicheed baidag heregee! Thanks!
Barilga2015 said…
er n esreg huistendge sn nz bolno bolohod mash ih sad er n bolomjgui ym shig sanagdaj bn.

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?