Хөдөөгийн баясгалан

Хөдөө аялах, монгол орноор зорчихын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Мэдээж манай гайхамшигтай байгал, эрх чөлөө үнэртэх нам гүмхэн, цэлийх тал, сүр хүчинд нь сөхөрч унамаар уул ус, онгод сахиусууд, сэтгэл хөдлөж, ярихдаа хүртэл амьсгал давчдаж байдаг бахдам түүх. Энэ улсын иргэн болон төрсөндөө үнэхээр баярлаж, бахархаж явдаг. Би монгол хүн шүү гэж бодож, хэлэхэд самсаа шархирахгүй байхын аргагүй. Ямар их хувь заяагаар энэ орны эд эс нь болж төрөвөө?


Харамсалтай нь энэ мэдрэмжийг зөвхөн хөдөө орон нутагт л мэдрэх юм даа. Эх оронч гэдэг зүрх мэдээж дотор минь цохилж байдаг боловч монгол хүн, монголын эд эс гэдгээ морин дэл дээр хийсч явахдаа, монгол гэрт айраг шимэн уртын дуунд уярахдаа, өвгөн буурлын сургаал, түүх шаштирыг сонсохдоо мэдэж, ойлгож омогших юмдаа. Хэдийгээр аялаад, дайраад өнгөрнө гэдэг бага хугацаа боловч үнэхээр л хөдөөгийн баясгаланг, монгол ахуйг монгол хүн бүр ойлгож, хайрлаж, хамгаалж байгаасай гэж хүсч байна.

(Зураг 1- Дархадын хотгор, Хөвсгөл аймаг. Зураг 2- Эрдэнэ Зуу хийд, Алтан Суврага - 5-р далай ламд зориулан босгосон. Мартсанаас 4-р далай лам Монгол хүн байсан гэсэн. Зураг 3- Увс аймгийн Баяннуурын Баяд угсаатан.)


Comments

Bayasum said…
намайг хэлсийм болуу гэсэн чинь..
nice!
Anonymous said…
энэ 3 зураг үнэхээр сайхан зураг байна чи өөрөө авсан уу сүүлийн зургийг хараад очиж үзмээр санагдчихлаа хэхэ энэ блог бүртгүүлсэн чинь нууц үгээ мартаг таг тэгж байгаад дахиж бүртгүүлнээ
T13 said…
Ehnii 2 zurgiig n manai naizuud avsaan. Suuliin 1g minii bie darsan bolgoo!
T13 said…
Uvs aimgiin Zuungovi sumiin Bayannuur bag shu! Ochvol saihan gazar da!
Arga said…
Hehe. Minii naiz haana chi aduutaigaa l yavah yumaa gej :-).
Saihan bichleg bna. Bur huduu yavmaar sanagdchihlaa. ... odoogoor hikingdaa l sain yavii doo.

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?