Posts

Showing posts from 2010

Хугасхан жаргал...

Аз жаргал гэж юу вэ? Утга учиргүй амьдралаас утга учир хайсан үзүүр, төгсгөлгүй эрэл юмуу? Энгүүн тааваараа байж, үнэн өөрөө над дээр ирэхийг хүлээх эцэс үгүй хүлээлт юмуу? Хумсхан жаргал эдлэхийн төлөө эцэж цуцахгүй хөдөлмөрлөх юмуу? ядарч унатлаа ажиллачихаад, залхуу нэгнээ муучлан гадуурхах юмуу? Зүгээр л өдөр болгон өөрт ирсэн аливаа үйл явдалд хариу үйлдэл үзүүлээд суух юмуу? өөрөө ямар нэг зүйлийг эрж хайж, адал явдыг бий болгох юмуу? Эцсийн дүнд хүний хэрхэн амьдарч, хэнд ямар үйл хийснийг хэн шүүх юм бэ? Карма? үйлийн үр шийднэ гээд л амьдраад байх уу? Зүгээр л амьдармаар, жаргамаар байна. Болзоонд гоёж очиж, бороонд норж, шөнөжин гудамжаар алхаж, зөөлөн салхи, сар хоёр юу гэж шивнэхийг сонсож, модод салхинд найгахдаа биесээ хэрхэн тэврэхийж ажиж, бүх л хорвоо тэр чигээрээ анир чимээгүй болохыг мэдэрч, цаг хугацаа, орон зайг умартан, бүх л бие сэтгэлээрээ аз жаргалыг амтлахыг хүснэ. Дэндүү адгуу ч гэмээр хүслийг аз жаргалын эрэл гэж ойлгож болох уу? Аз жаргалыг сэтгэл, хүслээрэ

Амьдралаа гэж...

Дэндүү олон үйл явдал, адармаа ихтэй энэ амьдрал гэдэг нээрээ л утга учир нь олдохгүй юмаа. Саяхан ингэж бодлоо. Хүн үнэхээр амьдралд сонголт хийдэг үү, эсвэл хэдийгээр хүн сонгосон гэж боддог боловч тухайн үйлдлийг хийх гарцаагүй байдаг уу? Хэдэн жилийн өмнө найзтайгаа энэ тухай ярилцаж байсан санагдана. Амьдрал, аливаа зүйлс бүгд хоорондоо харилцан хамааралтай, бүр дэндүү их хамааралтай учир бүх нөхцлийг тооцоолсон бол тухайн зүйл яг тийм байх нь гарцаагүй гэсэн утгатай. Навчаар жишээ авсан санагдаж байна. Тухайн үед би өөрөө мань хүнтэй эсрэг байр суурьтайгаар, өөрөөр хэлбэл, хүн ухамсартайгаар сонголт хийдэг, тиймээс ухамсаргүй навчтай зүйрлэх боломжгүй гэж хэлж байсан юм. Гэтэл саяхан өөрөө яг найзынхаа хэлсэн зүйлийг бодоод сууж байлаа. Хүн нээрээ сонин амьтан юмаа. Гэснээс сүүлийн үед уран зохиолын ном их уншиж байгаа юм байна. Гёте их сонин нөхөр байнаа. Заавал тухтайхан сууж байгаад ойлгож уншихгүй бол, тэр нөхөр ямар их юм боддог байсийм дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, амь

Goodreads

Image
quality="high" wmode="transparent" FlashVars="id=2555149&shelf=read&title=Tumeeb13's bookshelf: read&host=www.goodreads.com&sort=date_added&order=d&params=amazon,,dest_site,"> Tumeeb13's bookshelf: read More of Tumeeb13's books »

Зүүд...

Аюурзана, Өлзийтөгс хоёрын номнуудыг дарааллуулаад уншсан биш зүүдчин болох нээ. Гэхдээ зүүдээ манах сайхан л даа. Хэд хоногийн өмнө их сонин зүүд зүүдэллээ. Би хүүхэд төрүүлээд. Тэр нь хүү л бололтой юм. Хүнд мэдэгдэхээргүй жижиг гэдэстэй байхад минь төрсөн хүүг маань аав огт мэдээгүй болохоор ээж бид хоёр хүүгээ хөхүүлэх гэж бөөн сандралдаан болох юм. Ааваас нуугаад байгаа болтоймаа. Ааваас миний хүүхдийг нуугаад, хувцасны шүүгээнд хийсэн байвал яахуу? Жижигхээн амьтан шүүгээнээс гаргаж ирээд хүүгээ хөхүүл гэхээр нь би бүр сандраад, юу яриад байгаан бээ, юун хүүхэд гэж асуух юм. Ой санамжаа хэсэг хугацаанд алдсан болтой. Ээж яаж төрснийг минь ярьж өгөхөөр нь гэнэт санаад, хүүхдээ тэвэрч аваад л. Тэгснээ сэрээд, миний хүү гэж хашгирахаа шахсан. Зүүд байсан гэдэгт итгэж чадахгүй хэсэг алмайрсан. Сонин сонин юм их зүүдэлдэг хүн шүү. Нээрээ мөнгөн зүүлтээр хэдэн хүүхэдтэй болохыг нь мэргэлдэг юм байна. Намайг тэгтэл 2 охин 1 хүүтэй болно гэсэн. Харж л байя.