By the time you think you're smart, wisdom is far away from you!

Гэв гэнэт ингэж санагдаад. Сэтгэлээ сэргэтэл сайхан наргих юмсан. Нөхдөө цуглуулж байгаад сэтгэлээ онгойтол ярьж уйлах юмсан, согтотлоо архи уугаад гомдсон нэгэндээ агсам тавих юмсан, дургүй хүргэсэн хүнтэйгээ зад хэрэлдэх юмсан, аман дээр гарч ирсэн хараалын үгнүүдийг чанга гэгч нь хэлэх юмсан, орчлонг умартан биеэ тавиртал бүжих юмсан, онгон залуу насны ид хавыг гайхуулан цэнгэх юмсан.

Мэддэг жаахан зүйлээ гайхуулан цэцэрхэх юмсан, мэдэхгүй чадахгүй бүхнээ сэхээрэн ойлгох юмсан, орчлонгийн түмэн нугачаанаас холоо тасарчих юмсан, ололт амжилт бүхнийг ч хуурмаггүй бүтээх юмсан.

Хоосон цэцэрхсэн гаруудаас уйдаж байнаа, хорвоогийн зовлон барагдахгүй нь даанч тоогүй, бусдын амьдрал надад уйтай санагдаж, булт олноороо намайг шаналгах гэж төрсөн мэт.

Блог байгаа нь сайн хэрэг. Хүссэн бүхнэээ бичиж, бурж болдог сайхан эд юм даа.

Comments

Bayasum said…
тийм шүү.. хө.. сайхан эд шүү.. энэ болоог гээш..

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?