Terminator Salvation



Киноны улаан фэнүүдэд энэ киног заавал үзэхийг зөвлөмөөр байна. Мэдээж компьютер графикийн гайхамшгийг эндээс харж болох ба хүн машины ялгаа, хүний үнэ цэнийн тухай эргэцүүлэхэд хүрэх вий.


Эхний ангиудад гардаг Сара Коннорын хүү Жон Коннор хүн машины тулааны гол удирдагч болсон байна. Машинууд хүмүүсийн эсрэг юу сэдсэнийг тааварлах гэдэг хамгийн төвөгтэй асуудал. Тэдний дунд ирээдүйгээс бус харин өнгөрснөөс 15 жилийн өмнөөс ирсэн нэг залуу гарч ирнэ. Түүний нэр Маркус. Үйл явдлын өрнөлийг киноноос хүлээн авч үзээрэй.



Энэ киног нилээд их догдолж үзсэн. Монголын учир нь олдохгүй олон Драмын хажууд жинхэнэ кино.
Манайх шиг жижиг зах зээлд гадны кино гаргах хэцүү л байх. Гэхдээ л 3 кино театр маань иймэрхүү кино үзүүлж кино театрын гайхамшгийг мэдрүүлж баймаар юм.

Киноны төгсгөлд Хүн машин хоёрын ялгаа нь бидний Зүрхний хүчинд оршдог гэсэн. Тааруухан орчуулсанд өршөөгөөрэй. Strength of our Heart. Бодууштай л санаа.

Comments

Anonymous said…
Терминаторын эрхийг худалдаж авсан залуучууд трилоги хийхээр төлөвлөсний эхнийх нь энэ Salvation гэсэн. Тэгэхээр удахгүй хоёр, гурав дахь кинонууд нь гарах байх аа.
T13 said…
Их сайн хийсэн байна лэ. Дараагийн ангиуддаа ямар санаа гаргах нь сонин байна.

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?