Sense and Feeling modern dance performance

Түмэн Эх чуулгын залуу бүжигчдийн дэглэж тавьсан Сэрэл Мэдрэхүй Модерн бүжгийн тоглолт Даваа гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолоо. Залуу хүмүүс өөрсдөө дэглэж, тоглож байгааг харахад бахдмаар санагдсан. Модерн бүжгийн талаар мэдлэг маруухан боловч хөдөлгөөнөөр хүний сэтгэл хөдлөл, дарамт, мэдрэмж гээд олон зүйлийг ямар гайхалтайгаар илэрхийлж болдог юм бэ гэж бодож суулаа. Тоглолтын тухай дэлгэрэнгүй тайлбарлах гэхээр өчүүхэн миний урлагийн мэдлэг хэт дутаад болохгүй юм.
Юутай ч тоглолт 4 хэсгээс бүрдэнэ. 3-р хэсэгт Гэй залуусын хайр сэтгэл, амвдрал, бэрхшээлийг харуулахыг оролдсон нь их шинэлэг санагдсан. Яагаад ч юм их дарамттай байдаг гэсэн талаас нь харуулахыг хичээсэн байсан.
Хамгийн сүүлийн Ус ба Шүлэг гэсэн зохиомж бас их таалагдсан. Бүжигчдийн ур чадварыг их сорьсон, хүнд элемент ихтэй, ритм ихтэй үзүүлбэр шиг санагдсан.
Түмэн эх чуулгын бүжигчид Монгол Цам, Биелгээ гэх мэтийн ардын бүжиг л бүжиглэдэг гэсэн бодлыг орвонгоор нь эргүүлж, гайхалтай авъяастай, шинийг эрэлхийлж байдаг хөдөлмөрч залуус гэдгээ харууллаа. Ямартай ч тэдэнд амжилт хүсье.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?