Сарьсан багваахай дуурь

Иохан Штраусс-ийн Сарьсан багваахай буюу Die Fledermaus дуурийн тоглолтыг үзлээ. Мэдээж гайхалтай зүйл их олон байсан. Манай дуурийн дуучдын дуулах болон жүжиглэх авъяасыг сорьсон хүндхэн даваа байсан бололтой.

Интернэтээр хайгаад үзэхэд гол дүрд нь ихэвчлэн залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тоглодог юм байна. Манай гол дүрийн 2 бүсгүй дүрдээ арай хөгшидсөн санагдсан. Гэхдээ дуулах ур чадварыг нь яриад яахав. Над мэтийн сонирхогч шүүмжлээд байх илүүц биз.

Гэхдээ л operetta буюу хөнгөн, хошин маягийн, үг хэллэг, бүжиг, жүжиглэл бүхий дуурийн нэг хэлбэрийг монголд анх удаа тавьж байгаагаараа шинэлэг болсон гэсэн. Мэдээж оркестр, хөгжим бол агуу, гайхамшигтай байсан. Зөвхөн эхлэхэд нь тоглосон хөгжмийг сонсоод, өөрийгөө хаа нэгтээ агуу том дуурийн театрт, Москвагийн, Нью Иоркийн ч юмуу театрийн лоджинд ганган даашинзтай, смокингтой залуугийн дэргэд, чамин гэгчийн театрийн дурангаар хараад сууж байгаагаар төсөөлөхөд сайхан санагдсан. кккк

Дуурийн тухай бичиж байснаа өөрийнхөө ядмагхан төсөөллийг холиод давхичихлаа. Ямартай ч сонгодог урлаг гэдэг хүний сэтгэлийн утсыг хөндөж, амьдралын эрээн барааныг сэтгэл хөдлөлөөс илүү тархинд мэдрүүлж өгдөгөөрөө онцлог юм боловуу гэж санагдсан. Үзэж байх үед сүртэй догдлоод, уйлаад, баярлаад байдаггүй боловч дуу хөгжим, үйл явдал нь сэтгэлд хоногшоод үлдчихдэг гэхүү дээ.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?