Ном

Миний амьдралд, хувь хүний төлөвшилд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн зүйл бол Ном. Номонд орж, зохиолчийн хэлэх гэж буй санааг бодож тунгаана гэдэг нэгэн бодлын агуу их эрх чөлөө. Хүний бодож сэтгэх эрх чөлөөг хязгаарлаж болдоггүй учраас хамгийн агуу энэ эрх чөлөөг эдлэх, шинэ санаа бодлоор цэнэглэж өгдөгөөрөө Ном гэдэг агуу зүйл.
Одоогоор нилээн олон ном зэрэг уншаад эхэлчихсэн байгаа болохоор хольж хутгаад баллаж өгч байна. Гэхдээ Достоевский, Пастернак 2 цаг хугацааны хувьд ойролцоо үед зохиолуудаа бичсэн болохоор их сонирхолтой санагдсан. Гэм зэм дээр гардаг Достоевскийн гэмт хэрэг, агуу хүмүүсийн тухай үзэл бодол 20-р зууны Тоталитаристууд, дарангуйлагчдын амьдралын философийг тодорхойлсон юм шигээ. Бүгд л өөрсдийн агуу нээлт, шинэчлэлийн төлөө бусдын амь насыг юман чинээ саналгүй золиослосон, түүнийгээ хүн төрлөхтний төлөө гайхамшигт үйл хэрэг гэж үзсэн байдаг. Достоевский, Пастернак 2 өөрсдөө амьдрал дээр ямар хүмүүс байсан нь их сонин санагдаад байгаа. Намтарыг нь уншиж үзнээ.

Хорвоо дэлхий уужим, унших ном их байна даа. /Ким Ү Жинээс иш татав/

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?