Бурхан багшийн дүйчин өдөр



Сайхан өдөр байнаа. Гадаа бороо шиврээд л, Гандан хийдээр дүүрэн хүмүүс хөлхөөд л... Гадаа сайхан байхад сэтгэл сэргээд нэг л амар амгалан. Гэхдээ надад нэг л юм дутагдаад, сэтгэл эзгүй, хоосон ч юм шиг. Буян бодож өнөөдөр сайн сайхан зүйлийг сэтгэж, залбирах хэрэгтэй. Өглөө гарахад Нямсамбуу багш зурагтаар яриж байсан. Мундаг хүн шүү. Хүн ямар нэг юманд тууштай суралцана, түүнийгээ нэвтэрхий сайн мэддэг байна гэдэг гайхалтай. Шашны тал дээр ч, аливаа ажил хэрэгт ч. Миний амьдрал намайг хааш нь хөтлөнө вэ? эсвэл би амьдралаа хааш нь зална вэ? Бурхан багш та хэлж өгч буян болооч?

www.sangharakshita.org - буддын шашны талаар сонирхолтой ном, сургаалиуд байдаг юм билээ. Ороод үзэхэд илүүдэхгүй байх. Миний блогийг орж сонирхдог хүн байдагт эргэлзэж л байна. Гэхдээ ядаж өөртөө зориулаад бичиж л сууя.

Comments

Bayasum said…
орж сонирхдог хүн байдийшд.. :D

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?