1 дагалдагчдаа баярлалаа, бас Майклын талаар хэдэн үг

Их баярлалаа андаа. Гоё гоё мэдээлэл бичиж байнаа. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр Майкл Жексон нас барсан тухай сонслоо. Аймаар ч юм шиг. Амьдралдаа их юм золиослож байж амжилтанд хүрсэн хүн гэж боддог. Гоо сайхны пластик мэс заслын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан, гол хөрөнгө оруулагч нь гэж үздэг юм байна лээ. Хэлэх гэсэн үг, үйл хөдлөлөө зоригтойгоор гаргаж ирж чадсан нь бахадмаар. Black or White, Beat it дуунууд нь Мартин Лютеркинг шиг, бараг түүнээс илүү ихээр нийгэмд нөлөөлсөн байх. Амьдрал гэдэг үнэхээр тааж хэлшгүй, дэндүү тогтворгүй юм даа.

Лондонд хийх тоглолтын талаараа This is gonna be it, seriously! гэж ирээд л, удахгүй биднийг орхиж явахаа яв цав мэдэж байгаа хүн шиг ярьж байсан нь санагдаж байна.

Сонирхолтой зүйл гэнэт санаанд орлоо л доо. Хүүхэд байхдаа далд ертөнц, илбэ шидийн тухай сонин сэтгүүл их сонирхож цуглуулдаг байлаа. Тэр бүхнээс санаанд үлдсэн нэг зүйл нь Ванга эмгэн Майкл Жексоныг сохорч, 40 настайдаа буюу 1999 онд нас барна гэж зөгнөсөн байсан. 10 жилээр л зөрж дээ.

Гайхалтай дуучин маань тэнгэрийн оронд амар амгаланг олох болтугай. You're not alone!

Comments

Anonymous said…
Харамсалтай... :(

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?