Cool гэж юу гэсэн үг вэ?

Бодоод байхаар их олон утгатай юм шиг. Өчигдөр 2 дахь удаагаа намайг Күүл гэж тодорхойлохыг сонслоо. Шууд утгаараа бол би сэрүүн, жихүүн хүн болтой. Одоогийн залуусын хэрэглэдэг утгаар бол их орчин үеийн, загвар, мода хөөсөн, дэгжин хүн байж таарах гээд байдаг. Гэтэл би тэгж гадаад төрхөндөө анхаарч, алдартай пүүсийн бүтээгдэхүүн хэрэглээд байдаг хүн биш л дээ. Гайхаад л байгаан.

Эсвэл жихүүн хүн болж таарах нь. Харахаар сэрүү татаад л, хүйтэнд харахаас айдас хүрмээр, халуунд очоод наалдчихмаар... Ийм хүн гэж байдаг л юм байх даа? Одоо байдаг болоод л намайг тэгж тодорхойлоод байна даа. Учиртай учиртай юм их байх юмаа.

Гэснээс бодвол өөрийг нь ингээд хэлчихсэн болохоор л энэ Күүл гэдэг үгний тухай бодоод, гайхаад байгаа бололтой юм. Өөр хүний тухай, надад ямар ч хамаагүй байсан бол ингэж бодоод, бичээд суух ч юмуу даа??? хэн мэдлээ. Хүн гэдэг их учиртай амьтан байна шүү.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо