Юмс, үзэгдэл бодитойгоор оршдог уу?

Хүний оршихуйг юу гэж үзвэл зохих вэ? Нэг номноос сонирхолтой гаргалгаа олж уншлаа. Аливаа зүйлс, хүн ч ялгаагүй зөвхөн өөрийг нь бүрдүүлж байдаг хүчин зүйлсээсээ л бүрддэг бөгөөд тэдгээр зүйлс байхгүй бол тухайн эд зүйлс, хүн, би гэж огт байхгүй юм гэж. Үүнийг шулууны огтлолцлоос үүсдэг цэгтэй зүйрлэсэн байх юм. Олон шулуун огтлолцох тусам цэг томорч, үнэхээр цэг гэдэг тэр зүйл байдаг юм шиг харагдана, гэтэл тэдгээр шулуунууд байхгүй бол цэг гэдэг зүйл оргүй алга болно гэсэн байна.
Миний хувьд дээрх гаргалгааг хавтгайд, огторгуйд байгаа шулуунтай зүйрлэмээр санагдаад байна. Хавтгайд бол 2 шулуун огтлолцож цэг үүсгэдэг, харин огторгуйд 3 хэмжээст орон зайд эдгээр шулууны Z тэнхлэгийн координат өөр өөр бол огтлолцох албагүй байдаг. Тэгвэл аливаа бидний нүдэнд ил харагддаг бодит зүйлс маань 3 хэмжээст орон зайд л бодитойгоор оршиж байгаа болохоос 4, 5 түүнээс дээш хэмжээстэй орон зайд бол бодитоор оршин тогтнодоггүй байж болох юм.
Энд бодит бус сэтгэл, мэдрэмж, хайр дурлал зэрэг зүйлсийг ч хамааруулж үзвэл тэдгээр нь мөн бидний ойлголцол, мэдрэх түвшинд л оршдог болохоос арай өөр орон зайд, ертөнцөд огт утгагүй, хоосон зүйл болж хувирдаг байж болох нь.

Comments

Bayasum said…
Cogito ergo sum.. гэж.. кк
T13 said…
Naizaa, ter n yu gej baigaan boloo? gadaad helnii medleg muuu!!!!
Bayasum said…
Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна. Декарт.
T13 said…
Би гэдгийг тэгвэл яаж тодорхойлох уу? Бас сэтгэх гэдгийг яаж ойлгохуу?
Bayasum said…
энд хальт ярьсийн.. ер нь бол их өргөн утгатай асуулт шд.. тодорхойлох тусам хязгаарлаад байдаг.

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?