Блог гэж яааааг юу юм болоо?

Юуны өмнө laptop-н маань элдэв гажгийг засч өгсөн Баясаадаа баярлалаа. Аржгар, буржгар бичлэг дахиад гарахааргүй боллоо.

Блог анх нээснээсээ хойш яг 1 жил болсон боловч хөөрхий зайлуул, 3 хан бичлэгтэй. Гэхдээ яах вэ, учрийг нь олж, хужрийг нь тунгааж байгаад аятайхан, хүн цагаа гаргаад уншихаар зүйлс бичмээр бодогдож байхын.

Анд маань харин "блогийн бичлэгийн бодлого алдагдана" гэхээр нь би бас гайхаад л байх юм. Сонин сэтгүүл шиг бодлоготой, чиглэлтэй, тодорхой хүрээний уншигчтай, зах зээлтэй нтр байх нэ дэ?

Зөвхөн өөртөө бус, өрөөл бусад зориулж бичдэг болж таарлаа. Ер нь яг юу юм болоо энэ блог гэдэг этгээд?

Comments

Bayasum said…
хүссэнээрээ л байдаг эд дээ..
Bayasum said…
хүссэн үедээ, хүссэн юмаа, хүссэн хэлбэрээр, хүссэндээ зориулж, хүссэнээрээ бичдийшд..
Anonymous said…
блог гэдэг чинь маш хэцүү юм шиг байгаа юм гэхдээ нэг сэдэвт баригдалгүй, хувь хүнд таалагдуулах бус зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлээ бичих хэрэгтэй байхаа
Дүүрнээ said…
гэхдээ хүссэн зүйлээ бичлээ гээд өөр хүнүүст таалагдахгүй бол бас л биш болоод яавчихна шүү дээ

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?