Шинэ он гарлаа!!!

Шинэ жил, шинэ он гарчихлаа гэж. Өнгөрсөн жилийн хийсэн ажлууд, бүтээсэн, сайжруулсан зүйлсээ бодож, тунгааж, ирэх жилд яах вэ гэдгээ бодож, төлөвлөдөг цаг. Миний хувьд бодох зүйл, хийх зүйл их л байх шиг.
Өнгөрсөн жилийнхээ тайланг тавих ёстой юм шиг санагдаад болдоггүй э. Ядаж өөртөө зориулж.

1. Бээжин, Хөх хотоор аялав. Ганцаараа явсан болохоор бага зэрэг уйтгартай, бас удаан санагдсан. Гэхдээ маш их үзэх юмтай хот, улс гэдгийг нь хамгийн сайн ойлгож байсан. Ялангуяа хятад хэлийг маш сайн сурах ёстой гэдгийг ясандаа тултал ойлгов шүү дээ. Яагаад энэ их том гүрний дэргэд байгаа мөртлөө хэлийг нь сурах талаар огтхон ч бодоогүй юм болоо? Англиар бага сагахан ярьдагтаа бардаад давхиад очтол үнэхээр хэцүүхэн санагдсан.
Барилга, архитектур, шинэлэг зүйлсийг хуучны, эртний хэв маягтайгаа нилээн хослуулсан, өөрийн гэсэн зүйлс ихтэй хот. Агуу түүхтэй, тэрийгээ авч үлдэж чадсан, түүгээрээ бахархаж чаддаг хүмүүс. Зөвхөн Хориотой Хотыг л өдөрт хэдэн мянган хүн үзэж, хэдэн мянган хүн түүгээр бахдаж байна вэ? Хүссэн хүсээгүй улс гүрнийг өчигдөр хэн байснаар нь биш өнөөдөр хэн болсон байна, юутай байна, юу хийж чадаж байна гэдгээр нь л үнэлнэ шүү дээ. Манай монгол улсыг хүнтэй зүйрлэвэл нэг хөдөөний хийрхүү, урьд нь энд тэнд хазаар гүйлгэж, сайн эр явснаараа бахдавч, одоо гар хоосон, өлсгөлөн хэдэн хүүхэдтэй, ноорхой дээлтэй, залхуу эрчүүдийг санагдуулна. Тэгээд зогсохгүй хажууд нь өсч дэвжиж байгаа хүн харагдвал "Энэ муу ёстой хог түүгээд явж байсныг нь манай голынхон андахгүй дээ" гэж ирээд л агсамнадаг. Инээдтэй ч юм шиг. Кино, жүжиг дээр гардаг шиг. Жаахан өрөөсгөл байж болох ч бодох л ёстой. Хөх хот, Бээжингийн сэтгэгдлээ тусад нь бичсэн нь дээр юм шиг байна.

2. Хүсч байсан материаллаг зүйлсээ худалдаж авсан. Лаптоп, аппарат хоёр. Сүрхий сайн үзүүлэлттэй биш боловч надад одоохондоо хангалттай.

3. Англи, монгол хэл дээр нилээд хэдэн ном авч, уншсан. Дуусгаагүй нь олон байнаа. Их муу уншигч бололтой. Монгол ном нь ихэвчлэн Буддын шашны талаар байлаа. Зарим нь дэндүү гүн ухааны шинжтэй учраас уншихад нилээн төвөгтэй байсан. Англи хэл дээр их хүнд номоор эхэлчихсэн болохоор явц тааруухан л байна. Уг нь Ах Дүү Карамазовынхон гэдэг номыг монгол хэл дээр уншмаар байсан боловч үнэтэй санагдаад байхаар нь англиар уншдаг баатар болоод, талд нь ч ороогүй орхисон.

4. Хөдөө агаарт их гарсан. Очиж үзээгүй Баян -Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн Дархадын хотгор гэсэн газруудаар явсан. Бас Өмнөговь аймгийн Нарандаац, Хэрмэн Цав, Бүгийн Цав, Баянхонгорын Цагаан агуй гэх зэрэг урьд нь очиж байгаагүй олон газруудаар явж үзлээ. Гайхамшигтай сайхан монгол орноор бахдаад бахдаад баршгүй юм даа. Энэ зураг Увс аймгийн нутагт байх Баяннуурын цутгал Цагаан гол. Нуур, гол нь тэр чигтээ элсэн дунд байдаг. Энэхүү элсийг Бөөрөг Дэлүүгийн элс гэх ба манай гаригийн хамгийн хойд зүгт байрлах элсэн цөл.

Дүгнэлт
Ерөнхийдөө их л зугаалсан, аялсан, өөрийгөө хөгжөөсөн жил болж өнгөрч дээ. Сурах, ажиллах тал дээр ямар нэг дэвшилт, ахиц гараагүй байна. 2009 онд олон зүйлийг сурч, мэдэж, хийж бүтээх жил болгоноо. За тэгээд урагшаа!!!

Comments

Bayasum said…

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?