Цагаан Сар ...

Цагаан сар дөхөөд ирэхээр айл болгон л аль байдаг эрвийх дэрвийхээрээ л аятайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг хичээдэг. Хямралтай одоо үед яаж тэмдэглэх вэ гээд олон янзын л нийтлэл, саналууд хэвлэлүүдээр яваад байх болж.

Нэгэнт л манай үндэсний, олон жил уламжлал болж тэмдэглэж ирсэн ганц баяр юм хойно аль болох уламжлал, билэгдлээ бодож сайхан тэмдэглэх нь зүйтэй. Миний хувьд хамгийн дуртай баяруудын маань нэг л дээ. Үнэхээр л ихэнх хамаатнуудтайгаа зөвхөн энэ л баяраар нүүр учирч уулздаг, ажил амьдрал, гэр бүлийн талаар сонин хачнаа хуваалцдаг. Яахав уламжлал гээд ирсэн хүн бүрийг айл бүр чадал чансаандаа тааруулаад л дайлж цайлаад, гарыг нь цайлгадаг. Гэтэл үүнийг хүмүүс их л сүр бадруулаад, дарамт болгоод яриад байх юм. Санхүүгийн хувьд мэдээж тодорхой хэмжээний зарлага гардаг л даа, гэхдээ үнэн хэрэгтээ бид нар чинь жилдээ хэдэн удаа хүний алга дээш нь харуулдаг билээ дээ? Ялангуяа хамаатан садан, хүүхдүүд, өвгөд хөгшиддөө хир их өгдөг билээ дээ? Сайхан урьж залаад, дайлж цайлах нь хир олон билээ? Харин ч энэ баяр бидэнд жилдээ ядаж ганц удаа ч болов хүмүүсийг баярлуулж, дайлж цайлж, өглөг өгөх боломжийг олгож байгаа юм бишүү?

Мэдээж юу өгөх вэ? хүнд хэрэгтэй зүйл байж чадах уу? гээд л бодууштай юм их бий л дээ. Хүнд айл бүр боломжоороо мөнгө юмуу, ном л өгвөл арай эвтэйхэн санагдаад байдаг юм. Яахав гэр бүлийн, ойр дотныхондоо хэрэгцээтэй зүйлийг нь өгч болох л доо. Гэтэл хамаатан, золголт хийж байгаа хөгшиддөө бол юу өгөхөө сайн мэдэхгүй шүү дээ.

Бүгдээрээ л чадал чансаандаа тааруулаад л айл бүр билэгдлээ бодож, бэлэг авсан өгсөндөө өлзий болог гэж бодож сэтгэвэл зохилтой мэт.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?