Beijing, Huh hot

За. Өнгөрсөн 11-р сарын эхээр Бээжин, Хөх хот, Эрээн хотуудаар явж үзлээ. Амьдралдаа анх удаа хилийн дээс алхаж үзэж байгаа минь тэр. Бидний тэгж их үзэн ядаад байдаг Хятадууд гэж хэн юм, яагаад бүхэл бүтэн зууныг биднийх гээд өмчлөөд байдгийг ойлгомоор, хармаар байсан гэхүү дээ.
Үнэхээр хөдөлмөрч хүмүүс юмаа. Урлаг, барилга байгууламж талаас нь бас нилээн харахыг хичээсэн. Манайд архитектур, эртний байгууламж, түүхэн дурсгал их цөөхөн байдаг шүү дээ. Харин тэнд гайхалтай юмаа. Урлагийг маш сайн дэмждэг, барууныхан ч тэрийг нь маш онцгой, гайхалтай гэж харж, бас их хөрөнгө оруулдаг юм шиг санагдсан. Тэр бум гаруй хүний оюун ухаан, хүч хөдөлмөр, онгод хийморьтой манай орон өөрийгөө харьцуулаад байх хэрэг байна уу даа ч гэж бодогдсон. Их л хөдөлмөрлөж байж ялгарч, өөрийгөө тодорхойлох шаардлагатай юм байна лээ. Тэр их өрсөлдөөн дундаас мэдээж хамгийн шилдэг нь ялгарч чаддаг бололтой.

Түүхэн дурсгалт газруудаар нь явж үзэхэд маш их энерги, түүх, мэдрэгдэж байлаа. Бидний монголчууд тэдний түүхэнд маш их хувь нэмэр оруулсан нь үнэн боловч энэ ард түмэн өөрийнхөөрөө, шороон түмэн хүмүүс нь амьд явахын төлөө үргэлж тэмцэж ирсэн гэдэг утгаараа биднээс хол давуу хөгжиж, хөл хөсөр, гар газар гэдэг шиг амьдарч чадаж байна уу даа гэж харагдсан. Улс төрийн хувьд, хүний эрхийн талаар гээд шүүмжлэх зүйл олон боловч авууштай, сурмаар зүйлсийг нь харж, суралцах шаардлагатай л байна даа. Ингэж байж бид тэдний их соёл, хүн амын тоо, эдийн засгийн довтолгооноос өөрийгөө хамгаалж, өөрийгөө тодорхойлон авч гарч чадах юм шиг.

Олимпийн хотхонд нь очоод самсаа шархирч байна лээ. Өөрийнхөө өчүүхнийг мэдрээд байсан. Тэр агуу том байгууламжуудыг барьж байгуулж, өөрийн у лс орныг сурталчилж, юу чаддагаа гайхуулж чадсан нь үнэхээр хөдөлмөрч, зорьсон хүссэнээ хийж чаддаг ард түмэн гэдгийг нь харуулж байх шиг.
Хятад хүмүүс өөрсдөө их найрсаг хүмүүс санагдсан. Магадгүй би нэг хөдөөний учраа олохгүй яваа амьтан шиг харагдсан байх л даа. Газрын зургаа бариад л англиар юм асуухаар намайг ойлгохгүй байгаа ч гэсэн туслах гэж байдгаараа л хичээнэ. Ёстой дохионы хэл гэдгийг нь ашиглах шиг л болсон. Мөнгө муутай болохоор автобус, метрогоор их явсаан. Нэг хүн ирээд л юм асуух юм, сүүлдээ сонсголгүй хүн болж дохилоо доо. Ойлгохгүй байна гээд ганц мэддэг хятад үгээ хэлэхээр дахиад л юм асуугаад шалгаагаад явж өгнө шүү дээ. Бас их хөглөсөөн. Хуучин хот гэж хэлмээр нэг гудамжаар нь явж байгаад ёстой салам төөрнө гэдэг болсон. Аргаа бараад Таксинд суусан чинь яг явсан замаар маань эргээд л явж билээ. Аймаар.

Хөх хот
За тэгээд Хөх Хот гэдэг газрыг зорин зорин Бээжингээс автобусанд суугаад очлоо. Гайгүй э, 150 юанаар оччихно. Монгол ахан дүүс минь байна даа гэж бодоод л, хичнээн их догдолж очсон гээ. Гэтэл тэнд Монгол угсаатан нийт хүн амынх нь 5-10% л байх шиг байнаа. Залуучууд нь монголоор ярих дургүй гэх, гудамжны нэр, хаяг нь ёс төдий монгол бичгээр маш жижгээр бичсэн харагдана. Ээ дээ, сэтгэлээр унасан гэж жигтэйхэн. Ядахад англиар ярьдаг хүн ч олдохгүй, монгол хүн ч бас олдохгүй.

Казак үндэстэн бас байдаг бололтой юм, мусулманы шашинтных шиг дээвэртэй байшин барилга, нүүрэндээ гивлүүр зүүсэн охид мэр сэр харагдах юм билээ. Гэхдээ л дүүрэн хан үндэстнүүд, хятадаар л ярьдаг, ойлголцож чадахгүй, нөгөө гайхал Одон телевиз нь зочид буудлыг телевизээр гарахгүй, монгол бичгээр ном сонин нь олдохгүй. Бас монгол ардын дууг хятад хэлээр уянгалуулан дуулахыг нь яана. Аймаар. Ёстой төөрсөн амьтан 1 хоночихоод хурдхан буцахын түүс болсон доо. Дараа хөдөө нутгаар нь явбал арай дээр байж магадгүй. Гэхдээ л хөдөөгийн амьдрал нь ч маш хурдан өөрчлөгдөж байгаа нь харагдаж байсан. Бэлчээрийн газрыг хувьчилчихсан юм чинь аргагүй шүү дээ. Mонгол гэрээ шавар тагзаар солиод, хэдэн малаа мөнгө болгоод, газраа зараад, хот газар бараадах л байх даа.
Нээрээ тэндээс нэг авууштай зүйл олж харсан. Монгол хэлний хороо ажиллаж, шинэ үг хэллэгийг орчуулах, нийтэд хэрэглэхэд анхаарч ажилладаг юм байна лэ. Монгол номын дэлгүүр олоод, номуудыг нь сонирхож байхад тийм зүйл ажиглагдсан. Гэтэл манайд тийм юм байдаг ч юмуу, үгүй ч юмуу, бүү мэд. Хэн дуртай нь шинэ үг хэллэгийг хаа дуртай газраа л хэрэглэж байдаг шүү дээ.
Үг олдлоо, ингээд өндөрлөе.

Comments

Arga said…
Nzuushka, fond ni tanigdahgui baihiin. Minii PCnd bna uu.
Bayasum said…

би хувьдаа өвөр Монголчуудыг хятадад л тооцдог. Гол тэд өөрсдөө тэгж боддог юм билээ.
Харин Бээжин ч гоё юм билээ шүү.. нэг л амар тайван, над лав гадаад гэж огт санагдаагүй шд..өөрийн юм шиг л санагдсан.
T13 said…
Bayasum, ovor mongolchuudiin tarhiig ih ugaasan sanagdsan. Medeej communist ornii hamgiin sain chaddag zuil shu de. Eleg negt ahan duusiinhee toloo Hyatadiin esreg gants ug helj chadahgui baigaa manai oron ih orovdoltei sanagdsan! Mongoliin kazakuudiig havchaad, belcheerii n huvichlaad ehelbel Kazakstan yah bol? Jijig ornii zovloh ih yumda!

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?