Posts

Beliefs, behaviors & results by Scott Gillis, Lee Mergy, Joe Shalleck

This book was published in 2013, and has 7 chapters on top of the introduction and closing comments. The book walks us through the different real life cases, where the CEOs had driven the organization to the wrong direction, to the right direction. It was based on the interviews and discussions with the successful CEOs who had delivered exceptional shareholder value. For me, the most interesting part is the terms used and discussed on this book actually live in our company everyday, on each of our strategic planning, board meetings and interim reviews. I was a bit shocked in the beginning, reading all the words in our Group CEO's voice. For any corporate citizen, it's a must read book. Economic profit, shareholder value, value concentration, ownership cultures are commonly used terms. At the end of the day, all businesses are running to improve the value to the owners, so that message was clearly laid out and the book is THE CHIEF EXECUTIVE'S GUIDE TO DELIVERING SUPERI...

Зүүд - 2025.10.21

Урьд шөнө үүрээр их гялалзсан саан үстэй, үзмэн ягаан өнгөтэй ханын хивсны гялгар үс хөдлөөд, зам татаад байхаар нь татаад арыг нь хартал цайвар өнгийн хулгана бололтой амьтан год үсрээд эсрэг талын хана дагуу газар буугаад ирсэн. Өссөн гэртээ, сонсголонгийн хашаа байшинд л байгаа бололтой. Ахиулаад харсан чинь бор өнгөтэй, уртааа сүүлтэй харх байх юм. Хажууд аав зогсож байсан учир Ааваа, наадхаа аваарай, яаанаа, туслаарай гээд орилтол нөгөө харх аавын хажуугаар гарснуу, бүр нэвт гарнсуу, гэнэт үсрээд шууд гарын алганаас, эрхий, долооврын завсраас маань хазаад зуугаад авсан. Их өвдөөгүй ч шүд нь зуугаад харагдаад байсан учир амыг нь онгойлгох гэж үзээд, ааваас сүүлнээс нь татаад өгөөч гэж гуйж байгаад сэрсэн. Орой харин захирал маань ажил асууж бичихдээ намайг их л буруутгангуй өнгөөр бичиж байна. Гязалзаж гялтганаж харагддаг хивсний араас гарч ирж хазсан хархны учир, зөн энэ юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов.

Victoria Bekham - Docuserie

Хүн өөрөө өөрийнхөө унаж, босож, алдаж оносон түүхээ илэн далангүй ярих их хэцүү байдаг юм шиг санагдсан. Яг л өөрөө өөртэйгөө нүүр тулаад халз үзнээ гэсэн үг байх. Мань хүн "тухайн үед би бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг байсан", "алдартай болохоор хүмүүс үгүй гэж хэлж чаддаггүй байсан байх" зэргээр үнэн сэтгэлээсээ, элдэв хачир, маяггүй дотроо уудлаж байгаа нь их таалагдсан. Нэг талаар олон хүнд адлуулж, муу хэлүүлж байснаас сэтгэл нь шархлаагүй ч юм шиг, эсвэл энэ киногоороо эдгэрч илааршаад ч байгаа юм шиг. Нэг тийм үнэн, жинхэнэ гэсэн мэдрэмж төрүүлж чадсан бүтээл болсон байна. Брэнд, загварын шоу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гээд арилжааны шинжтэй олон агуулга байгаа. Брэндийн түүх, үнэ цэнээ илүү сайн тариулах, олон хүнийг татах зорилгоо хувь хүний түүхээр нь дамжуулж маш сайн биелүүлж чаджээ. Анх гэрлэх үед Виториа илүү баян байсан, дараа нь надаас мөнгө авч брэндээ бүтээх үед надад хэцүү байсан гэж Дэвидийн ярьж байгаа нь бас их сэтгэлд халуун дула...

The boots - Series

Залуу эр тэнгисийн цэргийн албанд элсэхээр бүртгүүлж 3 сарын эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана. Энэ хугацаанд сэтгэл санааны хувьд олон сорилт, уналт, сэргэлт, гутрал баярыг туулж өөрийгөө илүү таньж, хүлээн зөвшөөрч, ялан дийлнэ. Киног АНУ-ын цэргийн алба, эх оронч сэтгэлгээг сурталчилах зорилгоор онцгойлон, бодлогоор хийсэн юм шиг сэтгэгдэл төрснийг нуулгүй хэлье. Киноны хамгийн их таалагдсан хэсэг гол дүрийн өөртэйгээ ярилцаж, зөрчилдөж, зөвшилцөж байгааг бодит харилцан яриа болгож харуулсан нь байсан. Хүн бүр амьдрал дээр дотор хүнтэйгээ ярилцдаг байх. Тэр ярианаас ухаарсан, шийдсэн, урам хугарсан, цөхөрсөн дотор хүнийг олж харах, сонсох сонирхолтой байлаа. Мэдээж киноны салшгүй чухал агуулга нь гол дүр маань ижил хүйстэн. 80-аад онд, тэнгисийн цэрэгт хориотой байсан бэлгийн чиг хандлага, хаалттай сэдэв, түүнийгээ нуух, төстэй хувь тавилантай хүмүүс хэрхэн хавчигдаж, боломжоо алдаж байгаа гээд маш олон сэтгэл эмзэглэмээр хэсгүүд гарна. Бодит амьдрал дээр сэдэвлэж хийгдсэн кино ...

Ээж байхын үнэ цэнэ 2

Зиа, Ажил амьдрал зэрэгцэн өрнөсөн хаврын саарал өдрүүдийн нэг байнаа. Ээж байхын үнэ цэнэ буюу 2-р хэсэг. Сэтгэл гутралаас гарах арга. 1. Хамгийн түрүүнд ээжүүд маань хэзээ ажилдаа эргэж орох вэ? эсвэл хүүхдээ хэдэн сар, хэдэн нас хүртэл бүтэн цагаар хараад, дараа нь яг юу хийх вэ? гэдэг төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм билээ. Ажил, хамт олон, эсвэл хувийн бизнесийн аль нь ч бай ойрын болон холын зорилго чинь тодорхой байвал өнөөдрийн жижиг бэрхшээлүүд тийм ч том харагдахаа болино. Зорилгоо бичиж тэмдэглээд, эсвэл ажилд эргэж орох хугацаагаа ажил олгогчтойгоо тохироод авах хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй, хэнд ч хэрэггүй болсон мэт мэдрэгдэх үедээ ирээдүйд бүх зүйл сайхан болно гэдгийг сануулах зүйлс чинь энэ дэвтэр, бичиг цаас чинь байх болно. Ирээдүйд яг юу болох нь тодорхойгүй, бүрхэг байх тусам сэтгэл санааны гутралд орох нь их, ужиг нөлөө нь хоруу санагдсан. 2. Хүүхэд гэдэг амьдралыг хамгийн их утга учиртай болгодог зүйл. Чамаас хамгийн их хамаардаг, чиний үргэлжлэл, чиний хам...

Ээж байхын үнэ цэнэ 1

Зиа, энэ блог ч шороо тоос, цас мөсөнд хучидаад удаж дээ. Ээж болохоор их сайхан байдаг гэж хүн бүр ойлгодог байх. Гэхдээ хүмүүсийн хэлээд байдаггүй олон зүйлсийг мэдэрч байгаагаа бичиж сийрүүлмээр санагдлаа. 1. Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг тоглоом биш. Эрчүүд бүр ч ойлгодоггүй энэ үзэгдэл нь янз бүрийн гормон, сэтгэл санааны өөрчлөлтөөс болж, миний хүслээс гадуур намайг арслан бар, аашны тулам, байж болох муу бүхний ёроолд очсон мэт болгоно, тэгэж санагдуулна. Өглөө гэрийнхэн гараад явнаа. Ядахад олуулаа. Угаалтуур дүүрэн аяга таваг, үүдээр дүүрэн шороо, шавхай, угаалгын машин дүүрэн хиртэй хувцастай хүүгээ тэврээд үлдэнэ дээ. Орой хүмүүс цугларахад гэрээ цэмцийлгээд, хоолоо бэлдээд байж байх хэрэгтэй. Цэвэрлэлээ гээд хэн ч магтахгүй, цэвэрлэхгүй гээд надаас өөр хэн ч бухимдахгүй, нэг тийм нэргүй албат, хөлсгүй зарц ч юм шиг. Хүүгээ хөхүүлээд, угааж арчаад, гэрээ гялалзтал цэвэрлээд, охин цэцэрлэгээс өвчний чөлөөтэй үед нь эм танг нь цагаар нь уулгаад, үс гэзгий нь сүлжээд, өө...

Эргэн дурсахуй

Image
Блог бичилгүй их удсан байна. Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум шиг л нисээд өнгөрөх юм даа. Саарал хот маань нэг иймэрхүү. 2 жилийн өмнө авсан зурагнууд. Ямар сэтгэгдэл төрж байна да? Хотын саарал гудамжны, нэг ийм байшинд олон ч дурсамж үлдэж дээ!