Victoria Bekham - Docuserie

Хүн өөрөө өөрийнхөө унаж, босож, алдаж оносон түүхээ илэн далангүй ярих их хэцүү байдаг юм шиг санагдсан. Яг л өөрөө өөртэйгөө нүүр тулаад халз үзнээ гэсэн үг байх. Мань хүн "тухайн үед би бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг байсан", "алдартай болохоор хүмүүс үгүй гэж хэлж чаддаггүй байсан байх" зэргээр үнэн сэтгэлээсээ, элдэв хачир, маяггүй дотроо уудлаж байгаа нь их таалагдсан. Нэг талаар олон хүнд адлуулж, муу хэлүүлж байснаас сэтгэл нь шархлаагүй ч юм шиг, эсвэл энэ киногоороо эдгэрч илааршаад ч байгаа юм шиг. Нэг тийм үнэн, жинхэнэ гэсэн мэдрэмж төрүүлж чадсан бүтээл болсон байна. Брэнд, загварын шоу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гээд арилжааны шинжтэй олон агуулга байгаа. Брэндийн түүх, үнэ цэнээ илүү сайн тариулах, олон хүнийг татах зорилгоо хувь хүний түүхээр нь дамжуулж маш сайн биелүүлж чаджээ. Анх гэрлэх үед Виториа илүү баян байсан, дараа нь надаас мөнгө авч брэндээ бүтээх үед надад хэцүү байсан гэж Дэвидийн ярьж байгаа нь бас их сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрүүлсэн. Төгсгөлийн хэсэгт харин энэ 2 хүн шал өөр үелзэл дээр яваа юм шиг санагдсан. Эхнэр ид дээшээ өгсөх, улам гялалзах, хийж бүтээх ир дээрээ яваа бол нөхөр хийдгээ хийсэн, эрх дураараа амрах үедээ ирчихсэн мэт.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Эргэн дурсахуй

Аянгын Бороо