The boots - Series
Залуу эр тэнгисийн цэргийн албанд элсэхээр бүртгүүлж 3 сарын эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана. Энэ хугацаанд сэтгэл санааны хувьд олон сорилт, уналт, сэргэлт, гутрал баярыг туулж өөрийгөө илүү таньж, хүлээн зөвшөөрч, ялан дийлнэ.
Киног АНУ-ын цэргийн алба, эх оронч сэтгэлгээг сурталчилах зорилгоор онцгойлон, бодлогоор хийсэн юм шиг сэтгэгдэл төрснийг нуулгүй хэлье.
Киноны хамгийн их таалагдсан хэсэг гол дүрийн өөртэйгээ ярилцаж, зөрчилдөж, зөвшилцөж байгааг бодит харилцан яриа болгож харуулсан нь байсан. Хүн бүр амьдрал дээр дотор хүнтэйгээ ярилцдаг байх. Тэр ярианаас ухаарсан, шийдсэн, урам хугарсан, цөхөрсөн дотор хүнийг олж харах, сонсох сонирхолтой байлаа.
Мэдээж киноны салшгүй чухал агуулга нь гол дүр маань ижил хүйстэн. 80-аад онд, тэнгисийн цэрэгт хориотой байсан бэлгийн чиг хандлага, хаалттай сэдэв, түүнийгээ нуух, төстэй хувь тавилантай хүмүүс хэрхэн хавчигдаж, боломжоо алдаж байгаа гээд маш олон сэтгэл эмзэглэмээр хэсгүүд гарна.
Бодит амьдрал дээр сэдэвлэж хийгдсэн кино учир гол дүрийн намтрыг сонирхож үзмээр санагдсан.
Comments