Goodreads Get link Facebook Twitter Pinterest Email Other Apps - February 17, 2010 quality="high" wmode="transparent" FlashVars="id=2555149&shelf=read&title=Tumeeb13's bookshelf: read&host=www.goodreads.com&sort=date_added&order=d¶ms=amazon,,dest_site,"> Tumeeb13's bookshelf: read More of Tumeeb13's books » Get link Facebook Twitter Pinterest Email Other Apps Comments
С.Эрдэнэ "Занабазар" зохиол - July 18, 2009 Занабазар гэдэг энэ гайхалтай түүхэн эрхмийг хэн байсан, юу бодож сэтгэж, туурвиж байсан талаар сонирхож судлахыг хүсдэг байсан болохоор энэ зохиол нүдэнд их тусаад уншлаа. Уянгын зохиолын агуу мастер гэгддэг С.Эрдэнэ болсон хойно Өндөр Гэгээнийг зүгээр л нэг шүүрч аваад биччихээгүйг номын үг өгүүлбэр, хуудас бүрээс мэдэрч байлаа. Уянгалаад л, дүрслээд л, хүний дотоод сэтгэлийг хачин сайхан мэдэрч чадсан болохоор цаанаа л нэг хүнийг татах увидастай мэт. Занабазарыг Дарнатын хувилгаан, улсаа энэрэн тэтгэгч шашны тэргүүн, эрдэм төгс багш хүн гэдгээс илүүтэй цэвүүн цагийн Богд, цаг төрийн ороо бусгаад зөв шийдлийг олж, ард түмнээ амар тайван байлгахыг эрмэлзэж буй хувь хүн талаас нь, хүвь хүнийх нь бодол эргэцүүлэл талаас харуулсан нь их таалагдсан. Зохиолоос түүхэн гэхээсээ илүү хүний амьдралын утга учрын талаар эргэцүүлэл, хорвоогийн хатуу хөтүү, хүний сайн муугийн талаар илүү олж уншлаа. Түүхэн үнэн эсэхийг мэдэхгүй ч монголын түүхэнд Төвд, Далай багшийн оруулсан хувь нэмэр их гэдгийг Read more
Аянгын Бороо - May 04, 2009 Англиар Thunderstorm, Хятадын алдарт зохиолч Cao Yu /Цао Юү/-ийн бүтээлийг Монголын Икс Түц хамтлаг гайхалтай сайхан тогложээ. Үнэхээр зохиол нь сайн, найруулагч нь сайн, жүжигчид нь сайн байсан нь бүх л талаараа жүжгийг төгс сайхан амьдруулсан байна. Жүжигчин Батаа их анхаарал татсан. Дүрдээ их сайн орж, уусч тоглодог юм билээ. Хүмүүс хааяахан Буджав ахыг олж хараад байгаа бололтой инээгээд байсан. Гэхдээ л маш их хичээж, мэрийж, уусч тоглож байгаа нь мэдэгдэж байнэ лээ. Сайхан зүйлээс хоцрохгүй байхыг хичээх хэрэгтэй мөн үү? Read more
Cool гэж юу гэсэн үг вэ? - April 04, 2009 Бодоод байхаар их олон утгатай юм шиг. Өчигдөр 2 дахь удаагаа намайг Күүл гэж тодорхойлохыг сонслоо. Шууд утгаараа бол би сэрүүн, жихүүн хүн болтой. Одоогийн залуусын хэрэглэдэг утгаар бол их орчин үеийн, загвар, мода хөөсөн, дэгжин хүн байж таарах гээд байдаг. Гэтэл би тэгж гадаад төрхөндөө анхаарч, алдартай пүүсийн бүтээгдэхүүн хэрэглээд байдаг хүн биш л дээ. Гайхаад л байгаан. Эсвэл жихүүн хүн болж таарах нь. Харахаар сэрүү татаад л, хүйтэнд харахаас айдас хүрмээр, халуунд очоод наалдчихмаар... Ийм хүн гэж байдаг л юм байх даа? Одоо байдаг болоод л намайг тэгж тодорхойлоод байна даа. Учиртай учиртай юм их байх юмаа. Гэснээс бодвол өөрийг нь ингээд хэлчихсэн болохоор л энэ Күүл гэдэг үгний тухай бодоод, гайхаад байгаа бололтой юм. Өөр хүний тухай, надад ямар ч хамаагүй байсан бол ингэж бодоод, бичээд суух ч юмуу даа??? хэн мэдлээ. Хүн гэдэг их учиртай амьтан байна шүү. Read more
Comments