Posts

Showing posts from 2019

Ээж байхын үнэ цэнэ 2

Зиа, Ажил амьдрал зэрэгцэн өрнөсөн хаврын саарал өдрүүдийн нэг байнаа. Ээж байхын үнэ цэнэ буюу 2-р хэсэг. Сэтгэл гутралаас гарах арга. 1. Хамгийн түрүүнд ээжүүд маань хэзээ ажилдаа эргэж орох вэ? эсвэл хүүхдээ хэдэн сар, хэдэн нас хүртэл бүтэн цагаар хараад, дараа нь яг юу хийх вэ? гэдэг төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм билээ. Ажил, хамт олон, эсвэл хувийн бизнесийн аль нь ч бай ойрын болон холын зорилго чинь тодорхой байвал өнөөдрийн жижиг бэрхшээлүүд тийм ч том харагдахаа болино. Зорилгоо бичиж тэмдэглээд, эсвэл ажилд эргэж орох хугацаагаа ажил олгогчтойгоо тохироод авах хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй, хэнд ч хэрэггүй болсон мэт мэдрэгдэх үедээ ирээдүйд бүх зүйл сайхан болно гэдгийг сануулах зүйлс чинь энэ дэвтэр, бичиг цаас чинь байх болно. Ирээдүйд яг юу болох нь тодорхойгүй, бүрхэг байх тусам сэтгэл санааны гутралд орох нь их, ужиг нөлөө нь хоруу санагдсан. 2. Хүүхэд гэдэг амьдралыг хамгийн их утга учиртай болгодог зүйл. Чамаас хамгийн их хамаардаг, чиний үргэлжлэл, чиний хам