Posts

Showing posts from 2018

Ээж байхын үнэ цэнэ 1

Зиа, энэ блог ч шороо тоос, цас мөсөнд хучидаад удаж дээ. Ээж болохоор их сайхан байдаг гэж хүн бүр ойлгодог байх. Гэхдээ хүмүүсийн хэлээд байдаггүй олон зүйлсийг мэдэрч байгаагаа бичиж сийрүүлмээр санагдлаа. 1. Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг тоглоом биш. Эрчүүд бүр ч ойлгодоггүй энэ үзэгдэл нь янз бүрийн гормон, сэтгэл санааны өөрчлөлтөөс болж, миний хүслээс гадуур намайг арслан бар, аашны тулам, байж болох муу бүхний ёроолд очсон мэт болгоно, тэгэж санагдуулна. Өглөө гэрийнхэн гараад явнаа. Ядахад олуулаа. Угаалтуур дүүрэн аяга таваг, үүдээр дүүрэн шороо, шавхай, угаалгын машин дүүрэн хиртэй хувцастай хүүгээ тэврээд үлдэнэ дээ. Орой хүмүүс цугларахад гэрээ цэмцийлгээд, хоолоо бэлдээд байж байх хэрэгтэй. Цэвэрлэлээ гээд хэн ч магтахгүй, цэвэрлэхгүй гээд надаас өөр хэн ч бухимдахгүй, нэг тийм нэргүй албат, хөлсгүй зарц ч юм шиг. Хүүгээ хөхүүлээд, угааж арчаад, гэрээ гялалзтал цэвэрлээд, охин цэцэрлэгээс өвчний чөлөөтэй үед нь эм танг нь цагаар нь уулгаад, үс гэзгий нь сүлжээд, өө