Posts

Showing posts from April, 2011

2011 оны 3, 4-р сар сонирхолтой, идэвхитэй сар

Заа, энэ бүхэн Үтрээний хүүрнэл гэдэг жүжгээр эхэлсэн юмдаг. Жүжиг үнэхээр сонирхолтой. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хүмүүс ер нь үзэж, бусдын түүхийг сонсох хэрэгтэй л дээ. Эмэгтэй хүнийхээ хувьд өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг, үтрээ гэдэг эрхтэн намайг хэн гэдгийг тодорхойлж, мэдрэмж, таашаал, амь амьралын эх үүсвэр болж байдгийг ойлгуулав. Дараа нь Нойрсож Буй Гүнж балет. Гайхалтай сайхан тоглолт болсон. Гүнжид тоглосон балетчин Батчимэг маш уян, гайхалтай сайн тоглосон. Урьд нь үзэж байгаагүй л дээ. Гэхдээ бид нар Уолт Диснейн хүүхэлтэй киноны зохиолд нь илүү автчихаад, багадаа уншиж байсан үлгэрээ мартчихсан байж гэж бодогдсон. Чайковскийн хөгжим угаасаа агуу. Чайковскийн 3 балетын аудио CD байдаг болохоор хөгжим нь танил байсан. Аан тийм, Дуурийн театрын нэг монгол царайтай залуу байнаа. Мөнгөнхөлөг гэдэг. Энэ удаад Хорон санаат шулмын дүрд тоглосон. Балетчингаасаа илүү, Сайн жүжигчин санагдсан. Дараа нь Бахчисарайн оргилолт булаг балет. Хөгжим нь нэг л өөр, оргилуун, сонирхолтой