Posts

Showing posts from January, 2010

Зүүд...

Аюурзана, Өлзийтөгс хоёрын номнуудыг дарааллуулаад уншсан биш зүүдчин болох нээ. Гэхдээ зүүдээ манах сайхан л даа. Хэд хоногийн өмнө их сонин зүүд зүүдэллээ. Би хүүхэд төрүүлээд. Тэр нь хүү л бололтой юм. Хүнд мэдэгдэхээргүй жижиг гэдэстэй байхад минь төрсөн хүүг маань аав огт мэдээгүй болохоор ээж бид хоёр хүүгээ хөхүүлэх гэж бөөн сандралдаан болох юм. Ааваас нуугаад байгаа болтоймаа. Ааваас миний хүүхдийг нуугаад, хувцасны шүүгээнд хийсэн байвал яахуу? Жижигхээн амьтан шүүгээнээс гаргаж ирээд хүүгээ хөхүүл гэхээр нь би бүр сандраад, юу яриад байгаан бээ, юун хүүхэд гэж асуух юм. Ой санамжаа хэсэг хугацаанд алдсан болтой. Ээж яаж төрснийг минь ярьж өгөхөөр нь гэнэт санаад, хүүхдээ тэвэрч аваад л. Тэгснээ сэрээд, миний хүү гэж хашгирахаа шахсан. Зүүд байсан гэдэгт итгэж чадахгүй хэсэг алмайрсан. Сонин сонин юм их зүүдэлдэг хүн шүү. Нээрээ мөнгөн зүүлтээр хэдэн хүүхэдтэй болохыг нь мэргэлдэг юм байна. Намайг тэгтэл 2 охин 1 хүүтэй болно гэсэн. Харж л байя.