Posts

Showing posts from 2008

Нөхөрлөлийн тухай - Хүүхнүүд нөхөрлөж чаддаг уу?

Нөхөрлөл гэдэг үнэхээр юу вэ гэдгийг сүүлийн үед бодож үзлээ. Найз нөхдүүд маань хаахна явна, юу хүсч, мөрөөдөж явна, надтай тэднийг юу холбож байна гэж их бодлоо. Тэгээд гэнэт хэдэн жилийн өмнө нэг найзынхаа зөвлөснөөр уншиж байсан Монтэнь-ийн эсээнд Нөхөрлөлийн тухай гэж байдгийг санаад дахин уншиж үзлээ. Эхнээс нь уншиж байгаад нэгэн сонин дүгнэлт олж харав. “Гэхдээ л эмэгтэйчүүдийн хоорондох үнэн бат нөхөрлөлийн жишээ өнөө хэр нэг ч олдоогүй ...... хүүхнүүдийг энэ ярианаас хасах нь зүйтэй юм” гэжээ. Анх унших үедээ үүнд их л эгдүүцэж байсан санагдах юм. Гэтэл одоо уншаад үзэхнээ үнэн ч юм шиг. Яагаад эмэгтэйчүүд сайн анд нөхдүүд байж чаддаггүй юм бол? Надад оюутан цагаасаа үерхсэн хэдэн сайхан найз бүсгүйчүүд байх. Мэдээж хүний амьдрал л юм хойно зарим нь гэр бүл зохиогоод, сайхан л амьдарцгааж байна. Гэхдээ л тэднийгээ их л үгүйлж, санах би. Найз нөхдийг, тэдний үзэл бодлыг, тэднийхээ үнэт зүйлсийг хүндэлж, өндөрт тавьж, Шадар гурван Цэрэг зохиолоор найз нөхдийг төсөөлөн үзэж ба